БИДНИЙ ТУХАЙ


САННИЛАЙФ ХХК-ийн товч танилцуулга

    Саннилайф ХХК нь 2013 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд дуу дүрсний тоног төхөөрөмж, электрон бараа, автомашины хар хайрцагны жижиглэн болон бөөний худалдааны үйл ажиллагаа явуулж байна.

    Өнгөрсөн хугацаанд автомашины хар хайрцаг хэмээх бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгч жолооч нарт танилцуулж, хэрэглээнд нь нэвтрүүлэх зорилгоор EAGLE брэндийг үүсгэн, Монгол цэстэй хар хайрцаг, Монгол орны газрын зурагтай GPS Navigation гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг тус тус борлуулж ирсэн.  

  Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Театр, Соёлын төв, болон Кино театрын тохижилт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт суурилуулалт, болон шийдлийг гарган ажиллаж байна. Бид Улаанбаатар хотод ОБЕГ-ын харъяа Гамшгаас хамгаалах сургалтын төвийн театрын тохижилт тоног төхөөрөмж, Монгол улсын Хүүхэлдэйн Театрын гэрэлтүүлэг болон Өмнөговь аймаг, Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, Булган аймаг, Архангай аймгуудын кино театр, соёлын төвүүдэд тоног төхөөрөмж, тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Хамтран ажиллагч түншүүд:      

  • Blackvue Dashcam                          Revogi Smart Home Solution Co.,ltd         Panasonic
  • QVIA/Lukas Dashcam                     Belkin International Co.,ltd                         Skytone Audio Co.,tld
  • Icar industrial Co.,ltd                        Heiman Technology Co.,ltd

    Бид өөрийн харилцагч, үйлчлүүлэгч нарт үргэлж хамгийн орчин үеийн, шинэлэг, өндөр чанар бүхий дэвшилтэт технологи болон шийдлүүдийг санал болгож, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжоор ханган ажилладаг бөгөөд шинийг эрэлхийлэгч, чанарыг эрхэмлэгч хэн бүхэнтэй хамтран ажиллахад манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.